40377 дахь зочин!
avatar

НАЦАГИЙН ДУРСАМЖ БУЮУ ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРЭЛД

2010-02-10,22:35

Оюутан байхад одоогоор ОЮУНЫ БАНК гэсэн хачин бөгөөд “том” нэртэй “Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан” /цаашид “Нацаг” гэх/ л “амь авардаг” байлаа. Бэгзээ л “ОЮУНЫ БАНК” гэсэн нэрийг өгсөн байх оо.  

Нацаг бол Монголдоо "гайгүй" номын сан шүү. Би 9154 гэсэн дугаартай байлаа, одоо тэр бүртгэлийн дугаарт байгаа зурагаа харах юмсан… номын сангийн эрх ч хаагдсан байх доо...

2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр. Сургуулийнхаа лекцийн танхимд, Эрх зүйн онол хичээлийн лекцэд орж байв.

/Л.Өлзийсайхан багш/ …гэнэт дургүй хүрч, өөрөөсөө болон хажууд сууж байгаа “нүдний шилтэй” эмэгтэйгээс ичив. Гэхдээ

үүндээ нэг их харамссангүй. Учир нь би Монгол Улсын Үндсэн хууль гэх эрх зүйн баримт бичгийг хэзээ ч харж, уншиж байгаагүй юм байна хэ хэ. /багш тэндээс даалгавар өгөв/ Тодруулах юм бол 1984 оноос 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл J.

Төсөөлөл ч байсан юм л даа. Дунд сугуульд байхад нийгмийн хичээлээр нэрийг нь сонсоод “томоос том, олон хуудас бүхий зузаан, бүүр хэд хэдэн боть ном байдаг байх” гэж боддог байсан.

Тэр лекцийг тараад Үндсэн хуулийн эрэлд гарав. Ангийнхантайгаа дөнгөж танилцаж байгаа болхоор тэднээс

асуусангүй, тэгээд ч “өөрөө олж харъя” гэсэн бодолдоо хатуу зогсов.

Лекцээс тараад "Мат"-аар дамжин 2 дугаар давхарт байдаг, нэлээд шүүмжлэлд өртдөг байсан сургуулийнхаа номын санд орж ирэв. Номын сангийн эрх нээлгэх гэсэн хүмүүсийн дараалал урт байсан учир хүлээсэнгүй.

Ингээд "Нацаг" гэсэн нэртэй номын сан байдаг гэж сонсож баснаа санаад, тийшээ зүглэв. Энэ өдөр л анх удаа  "Нацаг"-ийн номын санд уншигчийн эрхээ нээлгэж /тэр хачин зурагаа авахуулж J/ байлаа.

Нацагт 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 9154 дүгээр уншигч болж бүртгүүлэв. Эхлээд "Бэгз" хэмээх өөрийгөө “программист” гэж танилцуулсан залуутай тааралдлаа, электрон номын каталогийг яаж ажиллуулах талаар /би өөрөө хүсээгүй ч/ тэр надад "ингэж хий" гэж зааж өгөв.

Дараа нь шууд л “Нацагийн хуулийн номын сан...,” шатаар дээшээ гарав.

Эхлээд "Нацаг"-ын номын сангийн “Нацаг эгч”-тэй танилцлаа. /Хааяа гэр лүү ном авч явнаа..."үнэгүй" хэ хэ…/

Ингэж Нацагийн номын сангаас, номын санч "Нацаг" эгчээс Монгол Улсын Үндсэн хуулийг анх удаагаа авч уншиж, танилцав.

2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний хувьд оюутан насны минь сэтгэлд тод үлдсэн хамгийн дурсамжтай өдрүүдийн нэг байсан юм. Анх удаагаа "Нацагт" эрхээ нээлгэж, номын санд сууж үзсэн, бас АНХ УДААГАА МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ХАРЖ, УНШИВ. /гэхдээ юу ч ойлгоогүй/.

 

бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

9154 дугаартай эрхээ сэргээлгэсэн шүү, хуучин эрхээ сэргээлгэж авч болдог юм билээ. Бас зургийг нь солиулсан ккк.
Бичсэн: Umirbyek Sultanmurat хэзээ: 09:05, 2011-11-30 | Холбоос | |
nadad NATSAG nomin sand suuhiig zuwulj baisan huni neg ni ta baisan shuu, odoo bodhod bi Oyutan baih ued minii hoyrdah ger baisan yumshig sanagdadag
Бичсэн: timok хэзээ: 15:03, 2011-11-29 | Холбоос | |
gal tereg hudulsun bol zogsohgui
Nohoi hutsaj baisan ch hudulsun gal tereg zogsdoggui l baihgui yu
гоё шүү
Бичсэн: ch ch (зочин) хэзээ: 16:54, 2011-01-24 | Холбоос | |

hahaha oyutan uye sanagdchihlaa. Sanajiina shuu. odoo neg orj suugaad hicheelee yariltsah yumsan... Ter nomiin sangaas oyutnuudiin yarianii zavsar ih yum olj meddeg bsiin hicheeliin talaar, bagsh nariin talaar geel... Goy bjee. Bi orood baahan nom avaad erguulj erguulj bgaad garaad yavdag bsniig chi sanajiinuu hehe
Бичсэн: Зочин хэзээ: 17:52, 2010-03-09 | Холбоос | |
Bayarlalaa
ирмэх
Бичсэн: omirbek хэзээ: 17:41, 2010-02-17 | Холбоос | |
AMJILT HUSYE
Бичсэн: Зочин хэзээ: 22:48, 2010-02-16 | Холбоос | |
хэхэ
Дажгүй дурсамжтай үлдэж дээ. Оюуны том хөрөнгө оруулалт хийсэн байна гэж. өөртөө. Одоогийн оюутнууд ч дээ ном уншихаа бараг больжээ.Тэр нацагийн номын сан оройн цагаар хайрын талбар болж хувирсан бна лээ
Бичсэн: Зочин хэзээ: 22:46, 2010-02-16 | Холбоос | |
goyo bna shuu
chi nadaas suuld neelgesen yum bna. bi chini 4342. 9-r angid baihdaa neelgej bsan yum. Anh begzee burtgel deer bsiim. Manaihantai neeh begzee hereldeed bsiim. nadtai bol enen nairamdaltai shde. gudamj taaraad l uuruu mendleel. hehe. Bi natsagiin natsag avgaid durgui. Natsagaas nom avch garaad gertee unshij bgaad oroi ni butsaagaad ugchihnu. tegehgui bol natsagt hicheel iine gej hudlaa haha. Ulzii bagsh hicheel zaagaad udaagui bagshiin ur duigee neeh oloogui bsan shig sanagddimaa. Seminar yavuulah gej balladag bailaa gej...
Бичсэн: bibi (зочин) хэзээ: 11:02, 2010-02-11 | Холбоос | |



:-)
 
xaax