40263 дахь зочин!
avatar

Дүү С.Амирбекийн "Би – Эх оронч казах!" шүлгийн орчуулга

2011-06-10,00:59

Миний дүү Амирбекийн МЕН ОТАНШЫЛ ҚАЗАҚПЫН шүлгийг цаг зав гарган, өөрийн санаачилгаараа орчуулсан яруу найрагч, орчуулагч Хамайн Жукел танд баярлалаа. 

Би – Эх оронч казах хүн!

Би - эх оронч Казах болвоос, 
Буй биендээ ид хаваа шингээсэн. 
Би - хүчирхэг түмний удам болой,
Би - тийм л түмнээ дуулмой. 
Би - хиймор сүлд нь унаж үзээгүй, 
Хаан Жанибекийн удам болой. 
Гэвч, хайрлаж өсгөсөн эх орон минь - 
Монгол билээ. 
Эгэл түмэнээ Би дуулмой. 

Эрт ээдрээт түүхэн дэх,
Элэнц овог Култегинийг дууламой, 
Аяа, бас авга нутаг, 
Алтан Өлгий - Казахын уудам тал,
Андуугүй миний төрөлх ураг болой!

Омог бардам, 
Нэр-төр, уур-хилэн нь ижил! 
Оргил, шанд, атарт бэлчих 
Мал-сүрэг нь ихэр! 
Орон-гэр, 
Ор-дэр, 
Огтоос буй болсон – 
Цус-нүүж, 
Яс нь хүртэл ихэр,
Хүннүүгийн үрс – 
Монгол, Казах хоер оо!.. 

Эв-эеэрээ, 
Би-биендээ түшиг болж, 
Бүтэн ганц Эх орноо, 
Бусдад битгий алдаасай! 
Бүтэлгүй зан нь дэндэж 
Бүрэг Казах түмэн минь, 
Битгий өнчирч хоцроосой!.. 
Би эл хоер түмний, 
Эв-эеийг нь дуулам уу! 

Би ийм л хоер түмний 
Бардам түүхийг дуулам уу! 

Хөхрөх Тэнгэрийнхээ мандалд, 
Хийморт шонхороо нисгэсэн, 
Хэзээд түүхэнд алдартай, 
Монгол орноо магтам уу! 

Буй биеийг минь өлгийдэн, 
Баатарлаг омог хайрласан, 
Хөх Монгол түмэндээ 
Бадаг шүлгээ өргөм үү! 

Эгэл биеэндээ, 
Эр зоригыг өвөрлүүлсэн, 
Эх Монголоор овоглох, 
Эх оронч казах Би юм шүү!- хэмээсэн Найман овогт Султанмуратын хүү Амирбекийнэнэхүү шүлгийг орчуулан хөрвүүлэгч Керейд Молх овогт Хамайн Жукел Долоон голын сав, Харатал голын эрэгт хөрвүүлвэй. 09.06.2011он. 


 

бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайхан шүлэг байна
Бичсэн: Зочин хэзээ: 21:14, 2017-07-12 | Холбоос | |
olenderin kobeye bersin! sattilik
Бичсэн: Зочин хэзээ: 11:18, 2012-04-16 | Холбоос | |



:-)
 
xaax