
БИ /ТАЙЛАН/ (Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв)
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад шүүгч Лувсандашийн Амарсанаагийн хүндэтгэлийн хуралдаанд хэлсэн үг:
БИ /тайлан/
(Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв)
Бар жил төрсөн гэж ээж хэлдэг
Барласан номд дурладаг гэж аав ярьдаг
Бичин жил харш гэж лам айлддаг
Бичиг үсэгт тайлагдсан гэж багш баталдаг
Өвөг эцэг оросын буриад
Эмэг эх Түшээт ханых
Аав, ээж 2 минь
Асуулгаа халх гэж бөглөдөг болохоор
Амараа би халх гэж явдаг аа
Аав минь багш, ээж минь багш
Эгч багш, дүү багш, эхнэр багш
Багшийн гэр бүлд төрж, өсөж
Багшийн дэргэд өтөлж байгаа тул
Багш мэргэжлийг дээдэлдэг
Багш хүнийг хүндэлдэг
Өвөг дээдэс минь Дундговийнх
Өөрөө би Өвөрхангайх болохоор
Төрсөн нутгаа уугуул гэж үздэг
Тэнэсэн нутгаа суугуул гэж боддог
Сайн ханийн заяа ивээж
Сайхан үрсийн буян заяаж,
Зулай нийлж
Зурлага таарсан болохоор
Би жаргалтай явдаг аа
10 дугаар анги төгссөнийг
Аттестат гэрчилгээ гэрчилнэ
Маргааш л дайн болох гэж байгаа юм шиг
1080 хоног алба хаасныг цэргийн батлах батална
Цацрал нэгдэлд грузчик, кочегар, дизельчин гэсэн
Орос голдуу нэртэй ажил хийж явсан нь
Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн болохоос
Орос Монголын найрамдлыг
Ойртуулаа ч үгүй, холдуулаа ч үгүй
Хууль цаазын дунд сургуулийн отгон шавь
Хууль зүйн дээд сургуулийн ууган шавь
Цалинтай оюутны хамгийн сүүлчийнх байсан нь
Цаг хугацааны тохирол болохоос
Хувь заяаны тохуурхал биш ээ
Харин ч бахархал гэж боддог
Том том эрдэмтдийн тогооноос
Шанагаар хутгаж чадаагүй ч
Халбагаар хүртсэндээ баярлаж явдаг
91 оны 08 дугаар сарын 10-нд
Хэнтийн шүүхийн өндөр босгоор алхан орж
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас
Хэсгийн шүүхийн шүүгчээр дэвшин ажиллаж
Уул шиг түшигтэй
Ус мөрөн шиг дөлгөөн
Ухаант буурлуудаасаа
Урмын үгээр мялаалгасан
Бэрх тосгонд төвлөрч ажиллахдаа
Бэрхшээж, халирч зугтаагүй
Бэлэн хоол ч идээгүй
Бэлэнчилж бусдыг хуулаагүй
Би суралцах ёстой, чадах учиртай гэж
Биеэ дайчлан зүтгэсэн
Хорин таван хууль багтаасан
Цагаан товхимлоос өөр
Харах зүйл ч үгүй,
Судлах, суралцах юм ч үгүй
Бор зүрхээрээ зүтгэсэн нь
Би ганцаараа биш ээ
Бидний үеийнхэн бүгд л
Энэ замыг туулцгаасан
Ахмад шүүгчдээсээ суралцаагүй гэвэл
Алдас болно
Хан-Уулын шүүхэд анхны туслах шүүгчээр томилогдож
Арван жил ажиллахдаа
Алдаа оноотой явснаа нуухгүй ээ
Сурсан мэдсэн минь чамлалтгүй
Сугарч арагшаа суугаагүй ч
Тодорч урагшаа дэвшээгүй
Захиргааны хэргийн анхны шүүгч нарын нэгээр
Зарлигаар томилогдсон
Заяа буяндаа залбирдаг
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн
Шижигнэсэн, шинэхэн хамт олонтой
Шижигнүүлж явснаараа бахархдаг
Ажил, амьдралынхаа
Арван долоон жилийг
Жарны түүхтэй шүүхийн
Жавхаалаг хамт олны дунд
Жаргаж өнгөрүүлсэн минь бахтай
Суралцаж ирсэн нь золтой
Сар жилийн сааталд
Сайхан хамт олонтой байснаараа бахархдаг
Ерөнхийлөгчийн зарлигаар
Ерөнхий шүүгчээр томилогдож явлаа
Ерөндөг тавиулаад
Ердийн шүүгч болж ч үзлээ
Даргалуулж явлаа гээд
Далд орж бүдгэрсэнгүй
Даргалж явлаа гээд
Данхайж бас томорсонгүй
Дарханы шүүх миний шүүх, таны шүүх бидний шүүх гэж
Даналзсан ч болно гэж одоо боддог
Шүүх хэмээх их айлд
32 жил 04 сар 10 хоног ажилласныг
Ам цаасанд барлуулж,
Албан тамгаар баталгаажуулсан
Шийтгэх тогтоол цөөхөн үйлдсэн
Шийдвэр магадлал чамгүй бичсэн
Уншсан сэнхэрсэн минь шалихгүй ч
Ухаарсан сэхээрсэн минь чамлалтгүй
Өмнөх үеийнхнээ өлмий өргөж дээдэлдэг
Өөрийн үеийнхнээ өргөж, дэмжиж хүндэлдэг
Хойч үедээ хошуу нэмэрлэх зантай
Залуу явснаа мартаж
Зангаа хувиргаж шилбэлзээгүй
Засаж болох алдааг
Заагаад өгчих сэтгэлтэй
Замнаж болох оноог
Дэмжээд явах зүтгэлтэй
Ламд залбирч сүсэглэсэнгүй
Нам дагаж сүгсэлзсэнгүй
Буруу ишилсэн сүх шиг
Бухын хүзүү гаргасангүй
Зан сайтай харагдах гэж
Замаг шиг нялцганасангүй
Буруу амаар хов зөөсөнгүй
Булхайн замаар мөнгө тээсэнгүй
Шударга байлаа гээд хожсонгүй
Шуналгүй байлаа гээд хохирсонгүй
Толгой хоргодох оронгүй ч
Толгой гудайж явсангүй
Цалингаас цалингийн хооронд амьдарлаа гээд
Царай алдаж, гутарсангүй
Цанхаалж бас цамаан загнасангүй
Идэж уух, өмсөж эдлэхдээ
Илүү харж, билүү долоосонгүй
Байхгүй гээд гутарсангүй
Байгаа гээд баярхсангүй
Байгаадаа л сэтгэл дүүрэн явдаг
Олны нүдэнд танигдах гэж
Түмний урдуур гүйсэнгүй
Оноосон үүргээс бултаж
Хүний хойгуур суусангүй
Гавьяа байгуулж түүхэнд бичигдэхгүй ч
Гай тарьж шүүхэд дуудагдаагүй
Алдрын оргилд намирч яваагүй болохоор
Атаархлын хор надад шингээгүй
Хүнээ байтал муудалцаагүй болохоор
Хүний хорвоод дайсан надад байхгүй
Бусдыг хилс гүтгээгүй
Буруу хэрэг үйлдээгүй
Бузар нүгэлд хутгалдаагүй
Булхайн нүх ухалцаагүй
Бусдад дараагүй явах нь
Буян юм даа гэж итгэдэг
Ажил амжилтыг минь урамшуулж
Алтан гадсаар шагнасан
Хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж
Хөдөлмөрийн гавьяагаар хөхүүлсэн
Амьдралын урт аяны замд
Чихэр мэт амтыг бялууртлаа амталлаа
Чинжүү мэт гашууныг халууртлаа амслаа
Зөв буруу хоёртой зэрэгцэн эвлэрлээ
Зөөлөн хатуу хоёрт нухлагдан элэгдлээ
Хар цагаан хоёртой сүлжилдэн амьдарлаа
Хал хайр хоёрт зүлгэгдэн өтөллөө
Дурлалын халуун өдрүүд холдож байна
Дурсамжийн шаргал өдрүүд эхэлж байна
За тэгээд өнөөдрөөс
Заяа эмээгийн халамжид
Засгийн тэжээвэр өвгөн болов оо би
Таван хормын тайланг минь
Таалан сонссон та бүхэндээ талархлаа
Асуувал хариулна
Байхгүй бол баярлана.
2024.02.24. Дархан хот.

Зураг: 2008 оны 12-р сар, Дархан хот.
БИ /тайлан/
(Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв)
Бар жил төрсөн гэж ээж хэлдэг
Барласан номд дурладаг гэж аав ярьдаг
Бичин жил харш гэж лам айлддаг
Бичиг үсэгт тайлагдсан гэж багш баталдаг
Өвөг эцэг оросын буриад
Эмэг эх Түшээт ханых
Аав, ээж 2 минь
Асуулгаа халх гэж бөглөдөг болохоор
Амараа би халх гэж явдаг аа
Аав минь багш, ээж минь багш
Эгч багш, дүү багш, эхнэр багш
Багшийн гэр бүлд төрж, өсөж
Багшийн дэргэд өтөлж байгаа тул
Багш мэргэжлийг дээдэлдэг
Багш хүнийг хүндэлдэг
Өвөг дээдэс минь Дундговийнх
Өөрөө би Өвөрхангайх болохоор
Төрсөн нутгаа уугуул гэж үздэг
Тэнэсэн нутгаа суугуул гэж боддог
Сайн ханийн заяа ивээж
Сайхан үрсийн буян заяаж,
Зулай нийлж
Зурлага таарсан болохоор
Би жаргалтай явдаг аа
10 дугаар анги төгссөнийг
Аттестат гэрчилгээ гэрчилнэ
Маргааш л дайн болох гэж байгаа юм шиг
1080 хоног алба хаасныг цэргийн батлах батална
Цацрал нэгдэлд грузчик, кочегар, дизельчин гэсэн
Орос голдуу нэртэй ажил хийж явсан нь
Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн болохоос
Орос Монголын найрамдлыг
Ойртуулаа ч үгүй, холдуулаа ч үгүй
Хууль цаазын дунд сургуулийн отгон шавь
Хууль зүйн дээд сургуулийн ууган шавь
Цалинтай оюутны хамгийн сүүлчийнх байсан нь
Цаг хугацааны тохирол болохоос
Хувь заяаны тохуурхал биш ээ
Харин ч бахархал гэж боддог
Том том эрдэмтдийн тогооноос
Шанагаар хутгаж чадаагүй ч
Халбагаар хүртсэндээ баярлаж явдаг
91 оны 08 дугаар сарын 10-нд
Хэнтийн шүүхийн өндөр босгоор алхан орж
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас
Хэсгийн шүүхийн шүүгчээр дэвшин ажиллаж
Уул шиг түшигтэй
Ус мөрөн шиг дөлгөөн
Ухаант буурлуудаасаа
Урмын үгээр мялаалгасан
Бэрх тосгонд төвлөрч ажиллахдаа
Бэрхшээж, халирч зугтаагүй
Бэлэн хоол ч идээгүй
Бэлэнчилж бусдыг хуулаагүй
Би суралцах ёстой, чадах учиртай гэж
Биеэ дайчлан зүтгэсэн
Хорин таван хууль багтаасан
Цагаан товхимлоос өөр
Харах зүйл ч үгүй,
Судлах, суралцах юм ч үгүй
Бор зүрхээрээ зүтгэсэн нь
Би ганцаараа биш ээ
Бидний үеийнхэн бүгд л
Энэ замыг туулцгаасан
Ахмад шүүгчдээсээ суралцаагүй гэвэл
Алдас болно
Хан-Уулын шүүхэд анхны туслах шүүгчээр томилогдож
Арван жил ажиллахдаа
Алдаа оноотой явснаа нуухгүй ээ
Сурсан мэдсэн минь чамлалтгүй
Сугарч арагшаа суугаагүй ч
Тодорч урагшаа дэвшээгүй
Захиргааны хэргийн анхны шүүгч нарын нэгээр
Зарлигаар томилогдсон
Заяа буяндаа залбирдаг
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн
Шижигнэсэн, шинэхэн хамт олонтой
Шижигнүүлж явснаараа бахархдаг
Ажил, амьдралынхаа
Арван долоон жилийг
Жарны түүхтэй шүүхийн
Жавхаалаг хамт олны дунд
Жаргаж өнгөрүүлсэн минь бахтай
Суралцаж ирсэн нь золтой
Сар жилийн сааталд
Сайхан хамт олонтой байснаараа бахархдаг
Ерөнхийлөгчийн зарлигаар
Ерөнхий шүүгчээр томилогдож явлаа
Ерөндөг тавиулаад
Ердийн шүүгч болж ч үзлээ
Даргалуулж явлаа гээд
Далд орж бүдгэрсэнгүй
Даргалж явлаа гээд
Данхайж бас томорсонгүй
Дарханы шүүх миний шүүх, таны шүүх бидний шүүх гэж
Даналзсан ч болно гэж одоо боддог
Шүүх хэмээх их айлд
32 жил 04 сар 10 хоног ажилласныг
Ам цаасанд барлуулж,
Албан тамгаар баталгаажуулсан
Шийтгэх тогтоол цөөхөн үйлдсэн
Шийдвэр магадлал чамгүй бичсэн
Уншсан сэнхэрсэн минь шалихгүй ч
Ухаарсан сэхээрсэн минь чамлалтгүй
Өмнөх үеийнхнээ өлмий өргөж дээдэлдэг
Өөрийн үеийнхнээ өргөж, дэмжиж хүндэлдэг
Хойч үедээ хошуу нэмэрлэх зантай
Залуу явснаа мартаж
Зангаа хувиргаж шилбэлзээгүй
Засаж болох алдааг
Заагаад өгчих сэтгэлтэй
Замнаж болох оноог
Дэмжээд явах зүтгэлтэй
Ламд залбирч сүсэглэсэнгүй
Нам дагаж сүгсэлзсэнгүй
Буруу ишилсэн сүх шиг
Бухын хүзүү гаргасангүй
Зан сайтай харагдах гэж
Замаг шиг нялцганасангүй
Буруу амаар хов зөөсөнгүй
Булхайн замаар мөнгө тээсэнгүй
Шударга байлаа гээд хожсонгүй
Шуналгүй байлаа гээд хохирсонгүй
Толгой хоргодох оронгүй ч
Толгой гудайж явсангүй
Цалингаас цалингийн хооронд амьдарлаа гээд
Царай алдаж, гутарсангүй
Цанхаалж бас цамаан загнасангүй
Идэж уух, өмсөж эдлэхдээ
Илүү харж, билүү долоосонгүй
Байхгүй гээд гутарсангүй
Байгаа гээд баярхсангүй
Байгаадаа л сэтгэл дүүрэн явдаг
Олны нүдэнд танигдах гэж
Түмний урдуур гүйсэнгүй
Оноосон үүргээс бултаж
Хүний хойгуур суусангүй
Гавьяа байгуулж түүхэнд бичигдэхгүй ч
Гай тарьж шүүхэд дуудагдаагүй
Алдрын оргилд намирч яваагүй болохоор
Атаархлын хор надад шингээгүй
Хүнээ байтал муудалцаагүй болохоор
Хүний хорвоод дайсан надад байхгүй
Бусдыг хилс гүтгээгүй
Буруу хэрэг үйлдээгүй
Бузар нүгэлд хутгалдаагүй
Булхайн нүх ухалцаагүй
Бусдад дараагүй явах нь
Буян юм даа гэж итгэдэг
Ажил амжилтыг минь урамшуулж
Алтан гадсаар шагнасан
Хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж
Хөдөлмөрийн гавьяагаар хөхүүлсэн
Амьдралын урт аяны замд
Чихэр мэт амтыг бялууртлаа амталлаа
Чинжүү мэт гашууныг халууртлаа амслаа
Зөв буруу хоёртой зэрэгцэн эвлэрлээ
Зөөлөн хатуу хоёрт нухлагдан элэгдлээ
Хар цагаан хоёртой сүлжилдэн амьдарлаа
Хал хайр хоёрт зүлгэгдэн өтөллөө
Дурлалын халуун өдрүүд холдож байна
Дурсамжийн шаргал өдрүүд эхэлж байна
За тэгээд өнөөдрөөс
Заяа эмээгийн халамжид
Засгийн тэжээвэр өвгөн болов оо би
Таван хормын тайланг минь
Таалан сонссон та бүхэндээ талархлаа
Асуувал хариулна
Байхгүй бол баярлана.
2024.02.24. Дархан хот.

Зураг: 2008 оны 12-р сар, Дархан хот.
бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх