“ШАР ШУВУУНЫ ӨД”
ШАР ШУВУУНЫ ӨД
Казах түмэн эрт дээр үеэс чихтэй шар шувууг ариун гэгээн, эрдэм номыг илэрхийлэгч, ер бусын ид шидтэй хэмээн сүсэглэн биширч, шар шувууны өдийг буг чөтгөр, муу муухай бүхнийг зайлуулах шидтэй гэж үзэн нярай хүүхдийн хувцас, өлгий, шинээр гэр бүл болж буй хосуудын хувцасны мөр, залуу охид, дуучин, хуурчин, баатар эрчүүдийн малгай, домбор хөгжим, зэр зэвсэг, хурдан морь зэрэг нандигнадаг бүхэндээ зүүж сахиус болгон хэрэглэдэг заншил, уламжлалтай.
Угсаатны зүйч Болат Бопай Казах түмэн чихтэй шар шувууг ер бусын гайхамшигтай гэж сүсэглэдгийн учир шалтгааны талаар ийнхүү тэмд...