МЭНДЧИЛГЭЭ (Захиргааны хэргийн шүүх 20 жил)
Шүүх хэмээх их айлын босгыг анх алхсан ажлын гараа маань Захиргааны шүүхтэй нягт холбоотой. Оюутан байхаасаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаануудад оролцож ажлынхаа гарааг эхэлж, дараа нь Дарханы шүүхэд Д.Оюундарь шүүгчийн, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Х.Батсүрэн шүүгчийн туслахаар ажиллаж байгаад 2009 оноос 2012 он хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь шүүхүүдийн Тамгын хэлтсийн даргаар том...