40356 дахь зочин!
avatar

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛЫН БҮТЭЦ ШҮҮХ БОЛГОНД ӨӨР ӨӨР БАЙХ УУ?

2011-11-23,18:14

Давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалын бүтэц шүүх болгонд өөр өөр байх уу?

 

УДИРТГАЛ:

 

Шүүх бүр өөрийн албан ёсны цахим хуудастай болж, түүгээр шүүхийн шийдвэрийн цахим сан ажиллуулж эхэлснээр шүүхүүд хоорондоо туршлага солилцох, бусад шүүхийн шийдвэрийг уншин судлах боломжтой болсон билээ.

Уг “боломжийг” ашиглаж, шүүхүүдийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдааны магадлалын бүтцийг судлан үзлээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Ховд аймгийн шүүхийн магадлалын бүтэц:

Эх сурвалж: http://court.khovd.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=390:20110330--09-------&catid=5:shid2&Itemid=78

 

·                     Удиртгал,

·                     Тодорхойлох,

·                     Үндэслэх,

·                     Тогтоох хэсэгтэй байна.

 

Сүхбаатар аймгийн шүүхийн магадлалын бүтэц:

Эх сурвалж: http://court.sukhbaatar.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=448:nioaaaoae-aeiaeei-canaa-aeaeaa-aeaaonooeueo-oieaiaaeio-oyeaeei--12&catid=7:2011-05-04-03-19-33&Itemid=39

·                     Удиртгал,

·                     Хянах,

·                     Тогтоох хэсэгтэй байна.

 

Дархан-Уул аймгийн шүүхийн магадлалын бүтэц:

Эх сурвалж:

http://court.darkhan.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1664:-85-----&catid=38:magadlalirgen&Itemid=251

·                     Удиртгал,

·                     Хянах,

·                     Тогтоох хэсэгтэй байна.

 

Булган аймгийн шүүхийн магадлалын бүтэц:

Эх сурвалж:

http://court.bulgan.gov.mn/index.php/magadlal-irgen/947---24---

·                     Удиртгал,

·                     Тодорхойлох,

·                     Тогтоох хэсэгтэй байна.

 

Нийслэлийн шүүхийн магадлалын бүтэц:

Эх сурвалж: Монгол Улсын шүүхийн шийдвэрийн эмхтгэл, цуврал 8.

·                     Удиртгал,

·                     Хянах,

·                     Тогтоох хэсэгтэй байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын бүтэц:

Эх сурвалж: http://admincourt2.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=173%3A-2011-10-&catid=21%3A2011-08-16-01-53-56&Itemid=37&lang=mn

·                     Удиртгал,

·                     Тодорхойлох,

·                     Хянах,

·                     Тогтоох хэсэгтэй байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүхийн шийдвэрийн төрлүүдийг Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар ангилах ба давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэрийн нэгэн төрөлд хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн агуулгыг тодорхой заажээ.

Дээрх заалтыг үндэслэвэл, давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны магадлал нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгтэй байна.

 

Санал болгохоор ТОГТООХ НЬ

 

Шүүхүүдэд давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдааны магадлалын бүтэц дээр дурдсанчилан өөр өөр байгаа ялгааг арилгаж, нэгдсэн нэг стандарт бүтэцтэй байх шаардлагатай.

Мөн Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны магадлал шүүхийн шийдвэрийн нэгэн төрөл болохын хувьд түүний бүтцийг:

·                     УДИРТГАЛ,

·                     ТОДОРХОЙЛОХ,

·                     ҮНДЭСЛЭХ,

·                     ТОГТООХ хэсэгтэй бичиж,

нийт шүүхүүд дээрх байдлаар нэг хэв загварт оруулах нь /жишээ нь, Ховд аймгийн шүүхийн магадлалын бүтэц/ зөв болов уу.

 

 

 

бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Shuuh zasaglal shudarga ajilladaggui. Ug useg tgeg taslal ni ch hunii hubi zaya ajil amidraliig shiideh erhtei huuliaraa bid baharhaj chadahgui bnaa. Shuugch nart hyanalt hariutslaga heregtei.
Бичсэн: Зочин (зочин) хэзээ: 21:45, 2015-10-17 | Холбоос | |
тэр байхгүй байна уу, 5 жилийн өмнөх бичсэн зүйл шүү дээ, ямартай ч чиний хүсэлтээр дахин нийтэлчихнээ, тэгж байгаад үзээрэй, хэрэгтэй зүйл байвал зохиогчийнх нь нэрийг... баярлах
Бичсэн: Umirbyek Sultanmurat хэзээ: 09:17, 2012-04-30 | Холбоос | |
Tabis!
askum. ali de kop narse jazarsiz. Jazgan iltgelderinizdin barin salip hoisaniz! "Zahirgaani hereg hyanan shiidverleh ajillagaan daxi 3dagch etgeediin erh zuin baidlin ontslog" dgn 'iltgel'-nzdi ohyim ba dep em jok eken
Бичсэн: Bazar. MUIS HZS-iin (зочин) хэзээ: 17:03, 2012-04-29 | Холбоос | |
гоё шүү Ийм зүйлийг илүү олонд хүргэх хэрэгтэй байна
Бичсэн: Чойрын Хүү хэзээ: 16:01, 2011-11-24 | Холбоос | |
Шүүхийн шийдвэрийн тухай 2006 оны 21 дүгээр тогтоол
Бичсэн: Umirbyek Sultanmurat хэзээ: 14:38, 2011-11-24 | Холбоос | |
zob sanal bna shuuhiin shiidberiin talaar garsan Ulsiin deed shuuhiin togtoold ch buh shatnii shuuhees garch bui shiidber deerh 4 hesgees burdene gej todorhoi zaasan bgaa
Бичсэн: erkesh хэзээ: 10:49, 2011-11-24 | Холбоос | |



:-)
 
xaax